2009/03/08

Л.Буянжаргалд

Хамгаас эрхэм хүмүүсийн минь нэг болсон хайрт найз чамдаа давхар баярын мэнд хүргэе! Ойр дотны хүний тоо нэмэгдээд л байх бололтой. Яагаад ингэж бодсон гэхээр... Хөрш Египет охин бас энэ өдөр төрсөн юм байна. Чиний тухай хэлсэн чинь чамд мэнд хүргээрэй гэсэн шүү.
За тэгээд... тэр нэгэн өдөр нэг хөөрхөн багш, бараг багш гэхээс илүү жоохон охин дээд ангийнханд ордог байснаа манайд хичээл ордог болж билээ. Тэр цагт л бид анх уулзсан даа. Бунжига аа, 10 жил өнгөрчихөж. Багагүй хугацаа шүү тээ? Одоохондоо харахад энэ амьдрал гээч чинь жаргал зовлон нь тэнцүү биш, зарим нэгэн шиг хэнд ч зовлон тарихгүй мөрөөрөө явж байхад л "бурхан харахгүй байгаа мэт" зовж байгаа харагдаж байгаа ч хожим жаргал нь илүү болно гэдэгт итгээд найз минь уужим ухаантай байгаарай. Найздаа хайртай. Бид бүгд чамд хайртай. Амьдрал урт, уулзах хүн сайн нь муугаасаа олон гэдэгт итгэ. Чи хөөрхөн шүү :-) Хамгаас ухаантай байж тулаад ирсэн зовлонг хатуужилтай давж, давж гарсан хойноо түүнийхээ аз жаргалыг мэдрээсэй гэж найз нь хүсч байна. Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе! Эмэгтэйчүүдийн баярын давхар мэндийг ээжид чинь бас чамд хүргэе! Хоёрын хоёр хонгор үртэй ээж болсонд тань дахин баяр хүргэе!
Долгоржав.Ч
Чангша, Хунан, Хятад улс
2009 дугаар оны 3 дугаар сарын 8-ны өдөр, 10:10 цаг
(Өнөөдөр Бунжигын төрсөн өдөр. Захиа бичлээ)

1 сэтгэгдэл:

Bunjiga said...

Баярлалаа найз аа. Анд найз гэдэг нандин үгийн чин учрыг та 4-өөсөө ямагт мэдэрдэг.

Өчигдөр л лав бут авсан байх даа баярыг...:-)